RDTHTRDhdtrh
RDTHTRDhdtrh

Airpacific LLC тээвэр зуучын веб сайтад тавтай морилно уу!

Агаар

Төмөр зам

Далай

Авто тээвэр

Манай байгууллага 2014 оноос эхлэн тээвэр зуучлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага юм . This is the place to stay! Монгол Улсад агаар, төмөр зам, далайн тэмврээр ачаа тээвэрлэлтийг зуучилж, гаалийн брокер, даатгалын байгууллагуудтай хамтран амжилттай ажиллаж байна. Харилцагчид Болон тээврийн гинжин хэлхээнд ойртож, дундын зуучлагчийн зардлыг хасаж, зах зээл дахь тээврийн дундаж үнийг багасгах зориготойгоор 2015 оны 7-р сараас эхлэн ХБНГУ-д өөрийн салбарыг байгуулсан.

ХБНГУ-ын Берлин хот дахь салбар нь 100% монгол хөрөнгө оруулалттай, Тегел онгоцны буудлын карго хэсэгт байрладаг бөгөөд бид орон нутгийн гаалийн зуучлагч , автотээврийн байгууллага, агуулахуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Эйрпасифик-Берлин Салбар ХХК нь тухайн улсын хууль тогтоомжийн дагуу гэрчилгээжсэн , НӨАТ, ААН-ын татвар төлөгч байгууллага юм.

2015 оноос эхлэн бид МИАТ ХК-ийн ХБНГУ дахь албан ёсны ачааны гэрээт борлуулагчаар амжилттай ажиллаж байна . Берлин болон Улаанбаатарт агаарын тээвэрлэгч компанитай шууд харьцан ажилласнаар үйлчилгээг түргэн шуурхай болгож , үнийг тогтвортой байлгах боломж бүрдлээ.

Бид Европын, салбартаа тэргүүлэх далай, газрын тээвэр, төмөр замын тээврийн байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж, харилцагчиддаа чанартай үйлчилгээг үзүүлж байна.

Биднийг сонгох шалтгаан

Манай хамт олон
Манай байгууллагад ложистикийн чиглэлээр олон улсад сургууль төгссөн, ажиллаж байсан туршлагатай баг, хамт олон ажиллаж байгаа ба эрч хүчтэй, найдвартай, найрсаг, хариуцлагатай үйлчилгээг амлаж байна.

Яагаад БИД?

  • Шинийг эрэлхийлэгч
  • Эрч хүчтэй залуу хамт олон
  • Тогтвортой хямд үнэ
  • Герман Улсын Берлин хотод өөрийн салбартай
  • Дундын зуучлагчийн зардалгүй
  • МИАТ ХК-ын албан ёсны гэрээт борлуулагч

Бусад үйлчилгээ

Гаалийн зуучлал, бүрдүүлэлт

Даатгалын зуучлал

Тээврийн зөвлөгөө

Хүргэлтийн үйлчилгээ